Гадаадын мэргэжилтнүүдийн сэтгэлд нийцсэн Хятадын 10 хот
2018-04-16 17:03:03 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2017 оны “Үзэсгэлэнт Хятад улс-Гадаадын мэргэжилтнүүдийн хамгийн дуртай Хятадын хотууд"-ыг 04-р сарын 14-нд Шэньжэнь хотод шалгаруулж, үр дүнг нь нийтэлжээ. Шанхай, Бээжин, Хэфэй, Чиндао, Шэньжэнь, Ханжөү, Сүжөү, Чэндү, Наньжин, Гуанжөү зэрэг хот гадаадын мэргэжилтнүүдэд хамгийн таалагдсан 10 хотоор шалгарсан байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын хүмүүсийн Хятадад ирж ажиллахад зөвшөөрөл олгох, гадаадын мэргэжилтнүүдэд виз гаргаж өгөх систем хэрэгжиж, Хятадын хотуудын засаг захиргааны үйл ажиллагаа, бодлого, ажил, амьдралын орчин тасралгүй сайжирч байгаа тул гадаадын олон мэргэжилтэн Хятад улсад ирж ажиллаж, амьдрах хүсэлтэй болсон юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122690407