Жюжайгөүийн үзэмжийн бүс газар хөдлөлтийн дараах анхны жуулчдаа угтлаа
2018-03-12 11:43:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

7 сар гаруй хугацаа хэрэглэж сэргээн байгуулсны дүнд 8-ны өдрийн үдээс өмнө, газар хөдлөлтөөс болж хаагдаад байсан Сычуаний Жюжайгөүийн үзэмжийн бүсийг сэргээн нээж, газар хөдлөлтийн дараах анхны жуулчдаа угтлаа.

Жюжайгөүийн үзэмжийн бүсийн удирдах газрын ажилтан, үзэмжийн бүс хугацаа хуваан нээлт хийнэ, өдөртөө 8-17 цагийн хооронд нээлттэй. Үүний хамт жуулчдын тоог хязгаарлана, өдөрт хүлээн авах жуулчдын тоог 2000 хүний дотор чанга хязгаарлана. Аялал жуулчлалын компаниудаас зохион байгуулсан жуулчдаар голлох мөртөө аялал жуулчлалын компаниаас эрхбиш жуулчдыг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх хэрэгтэй, одоохноор бие даасан жуулчдыг хүлээн авахгүй гэлээ. Интернет захиалгын тоо бүртгэлд илэрснээр, анхны ээлжийн жуулчдын тоо 632 хүнд хүрэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122523761