Тайваний Хуалянь шяний ойролцоох далайн бүсэд 6.5 балын газар хөдлөв
2018-02-07 11:37:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хуалянь шяний Туншуай буудал газар хөдлөлтөд хазайв

Хятадын Газар хөдлөлтийн газрын нетийн төвөөс ойлгосноор, 2-р сарын 6-ны өдрийн 23:50 цагт, Тайваний Хуалянь шяний ойролцоох далайн бүсэд 6.5 балын газар хөдөлж, газар хөдлөлтийн төв нь хойт өргөргийн 24.13 градус, зүүн уртрагийн 121.71 градуст байрлаж, газар хөдлөлтийн голомтын гүний хэмжээ нь 11.0 км. Тайваний Цаг агаарын байгууллагын мэдээлснээр, 6-ны өдрийн 23:50 цагт, Хуалянь шяний ойролцоох далайн бүсэд 6.0 балын газар хөдөлсөн байна. Газар хөдлөхөд, арал дахь олон бүс нутагт доргилтын байдал гарчээ. Одоогоор, Хуалянь шяний олон барилга нурсан ба үүнд Туншуай буудал хазайн нурч, хүн хар шархдаж амь үрэгдсэн байдал нь тодорхойгүй. Үүнээс гадна, Хуалянь шяний нутаг дэвсгэр дэх замын гадарга овойсон байна. Сүхуа авто замаар тэрэг нэвтэрхийг бхэлд н түр хааж, замаас тэрэг гарахыг зөвшөөрч орохыг хориглож, Хуаляний том гүүрийг хаасан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122381301