Бүх Хятадын монгол сүлжээний хэвлэл мэдээллийн Ар хорчин хошуун дахь сурвалжлагааны арга хэмжээ эхлэв
2018-01-12 17:09:22 Эх сурвалж: Синьхуа Кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бүх Хятадын Монгол сүлжээний хэвлэл мэдээллийн Ар хорчин хошуун дахь сурвалжлагааны арга хэмжээний нээлтийн ёслол

Синьхуа Кирилл нетийн Улаанхадын 1-р сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ (Суръя, Д.Хүүхэнсоль) Бүх Хятадын монгол сүлжээний хэвлэл мэдээллийн Ар хорчин хошуун дахь сурвалжлагааны арга хэмжээний нээлтийн ёслол 11-ний өдрийн үдээс өмнө Өвөр монголын Ар хорчин хошууны төв Чавга сууринд болов. Сурвалжлагааны арга хэмжээ нь ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг сурталачлахаар зорилтоо болгож, “Бүх Хятадын монгол сүлжээний хэвлэл мэдээллийн Ар хорчин хошуун дахь сурвалжлагаа”, “Бүх Хятадын монгол сүлжээний ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг сурталчлах, суралцан нэвтрүүлэх гол сэдэвт семинар”, “2018•Монгол хэлний нетийн цагаан сарын үдэшлэг” зэрэг агуулгатай. Нээлтийн ёслолын дараа, сурвалжлах багийнхан хоёр хэсэг хувааж Ар хорчин хошууны экологийн бүтээн байгуулалт, үндэстний соёл, үндэстний боловсрол ба ядуурлыг бууруулсан сэдвийн тойронд сурвалжлагын аянаа эхлүүлжээ. Арга хэмжээг ӨМӨЗО-ны Интернет мэдээллийн алба, Өвөр монголын Өдрийн сонины хорооноос санаачилж, Хятад улсын монгол хэлний сонин мэдээний сүлжээ, ХКН-ын Өвөр монголын Ар хорчин хошууны намын хорооны Суртал ухуулгын хэлтэс зохион байгуулав.

Улаанхад Хотын Ао-Я орчин үеийн мал аж ахуйн фермд сурвалжлага хийж байгаа нь.

Ар хорчин хошууны Шин-Юань экологийн тариалангийн ХХК-д сурвалжлага хийж байгаа нь.

Улаанхадын Люйтяньюань хөдөө аж ахуйн ферм ХХК-д сурвалжлага хийж байгаа нь.

Улсын зэрэглэлийн биет бус соёлын өв болох“Арван сум”-ын хуримын ёслолын өвлөгч, ӨЗО-ны зэрэглэлийн биет бус соёлын өв болох ерөөл магтаалын өвлөгч, Ар хорчин хошууны монгол хуримын нийгэмлэгийн дарга Сумъяаг (баруун гар тал) сурвалжилж байгаа нь.

Хотын зэрэглэлийн биет бус соёлын өв болох монгол үсэг зургийн хатгамлын өвлөгч М.Алс

Ар хорчин хошууны эх байгаль тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүний хоршоожлын захирал Ли Тияньхуаг (зүүн гар тал) сурвалжилж байгаа нь

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122251681