Ойрын хугацаанд Сирид түр очихгүй байхыг Хятадын ЭСЯ иргэдэд сануулав
2018-01-08 12:22:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Дамаскийн 1-р сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жэн Ихань\ БНХАУ-аас Сирид суугаа ЭСЯ 7-ны өдөр зарлал нийтэлж Хятадын иргэд болон холбогдох аялал жуулчлалын газар ойрын хугацаанд Сири улсад очихгүй буюу Сири улсад очих аялал жуулчлал зохион байгуулахгүй байхыг сануулжээ.

Зарлалд, Сири улс одоогоор аялал жуулчлалын өндөр эрсдэлтэй орон байж, Сирийн засгийн газрын цэрэг болон засгийн газрыг эсэргүүцэгч зэвсэгт хүчний мөргөлдөөн Сири улсын олон бүс нутагт явагдаж, засгийн газрын цэргийн эзэмдэж буй газарт ч террорист халдлага, золиослон хяхах, зэвсэгт дээрэмдлэг зэрэг хэрэг байн дахин үүсэж, Сири улс одоогор Хятадын иргэн хувиараа буюу групп зохион байгуулж жуулчлах үндсэн аюулгүй байдлыг батлах нөхцөл хангаагүй байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122226531