Их Британид зорчигч тээврийн галт тэрэг осолдож 3 хүн нас барав
2020-08-14 11:12:44 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Лондонгийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Дайлэй\ Их Британий Шотландад 12-ны өдөр зорчигч тээврийн галт тэрэг царгиасаа гарч үүний улмаар 3 хүн эндэн, олон хүн бэртэл авчээ. Өнөөгийн байдлаар Хятадын иргэн ослын улмаас эндэж бэртсэн тухай мэдээлэл алга байна.

Их Британий Төмөр замын цагдаагийн газрын тодорхойлсноор галт тэрэгний жолоочийг багтаасан 3 хүн эндэж, гэмтэж бэртсэн 6 хүнийг эмнэлэгт хүргэсэн гэжээ.

Шотландын хойд бүсийн Абердин мужийн Стонхавен тосгоны ойролцоо нутагт уг осол гарчээ. Шотландын Засгийн газрын тэргүүн сайд Никола Стекин хэлэхдээ, “Энэ бол маш ноцтой хэрэг байж, олон хүн хүнд бэртсэн, осол гарсан газар дээр авран туслахад хэцүү ч гэлээ бид бүх хүчээрээ хичээн ажиллаж байгаа” гэлээ.

Хүний авсан бичлэгээс харахад ослын газарт утаа баагьж, олон тооны цагдаагийн машин, гал сөнөөгч, түргэн тусламж, нисдэг тэрэг аврах ажиллагаанд оролцжээ.

Их Британий хэвлэл мэдээллийнхэн мэдээлэхдээ, Осол гарсан галт тэрэг нь мөн өдрийн өглөөний 6 цагт Абердин мужаас Глазгог зорьсон байж, 2 зүтгүүр, 4 вагонтой галт тэрэг, ослын үеэр эхний зүтгүүр, 3 вагон нь царгиасаа гарчээ.

Осол гарсан галт тэрэгний компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, хэргийн шалтгаан болон хир ноцтой болохыг одоохондоо тогтоож амжаагүй байна гэжээ.

Шотландын төв болон зүүн бүсэд сүүлийн өдрүүдэд аадар борооны улмаас үер ус, хөрсний нуралт зэрэг гамшигт өртөж, зарим нутгийн зам харилцаанд саад болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126367528