Өмнөд Суданд зэвсэгт мөргөлдөөн гарч 118 хүн амь үрэгджээ
2020-08-12 15:03:59 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Найробигийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Бай Линь/ Өмнөд Судан улсын хойд бүсийн Варрап мужийн орон нутгийн захиргааны албан тушаалтан 11-ний өдөр хэлэхдээ, тус мужийн засгийн газрын арми болон буутай иргэд гал нээлцэж118 хүн нас барсан гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, “Засгийн газрын арми 9-ний өдөр Варрап мужийн Тунжи гэх бүсэд хууль бус галт зэвсгийг хураах үйл ажиллагаа явуулах үеэр хууль бус зэвсэг эзэмшсэн бөгөөд зугтаахыг завдсан нэгэн залууг баривчилжээ. Үүнээс болж маргаан дэгдэн хэсэг буутай иргэд засгийн газрын цэрэгтэй буудалцав. Мөргөлдөөнд засгийн газрын 34 цэрэг, 84 энгийн иргэн амь үрэгдэж, олон хүн гэмтэл бэртэл авсан. Орон нутгийн эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй учраас нас барсан хүний тоо нэмэгдэж магадгүй” гэв.

Өмнөд Суданы засгийн газрын армийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Зэвсэгт мөргөлдөөний улмаас 55 цэрэг амь үрэгдсэн гэжээ. Гэвч тэрээр амь насаа алдсан иргэдийн тухай мэдээлэл өгөөгүй юм.

Эх сурвалжаас үзэхэд Өмнөд Суданд овог аймаг хооронд байнга маргаан, мөргөлдөөн гарч байдаг учраас өөрийнхөө аюулгүй байдлыг бодолцон олон иргэд буу зэвсэгтэй байдаг аж. Мөн улсын засгийн газрын галт зэвсгийг хураах тухай шийдвэрийг олон иргэд эсэргүүцэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126358591