Японд өдөрт шинээр 1351 тохиолдол бүртгэгдэжээ
2020-08-11 08:46:00 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Токиогийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Хуа И/ Японы өргөн нэвтрүүлгийн холбооны телевизийн статистикт харуулснаар, орон нутгийн цагаар 9-ний өдрийн 20 цагт(Бээжингийн цагаар 19 цаг)Японд шинэ төрлийн коронавирусийн халдварын 1351 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт тохиолдолд 48817 хүрч, нас барсан тохиолдол 4 нэмэгдэн нийт 1047-д хүрчээ. Японы ерөнхий сайд Абэ Шинзо мөн өдөр аль болох ахин нэг удаа онц байдал зарлахгүй байхыг мэдэгджээ.

Абэ Шинзо 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэрснээс хойших 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцжээ. Тэрээр арга хэмжээний дараа зохиогдсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Шинэ төрлийн коронавирусийн халдвар нэмэгдэх хандлагыг сэрэмжлүүштэй байгаа боловч эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөн, хүнд өвчтөний тоо харьцангуй цөөн, өвчтөний ор хүрэлцэхүйц, эмчилгээний эд материалын талд дутах зүйлгүй байна. Тийм ч учраас ажил олголт, иргэдийн амьжилгаанд нөлөөлж болзошгүй байдлыг бодолцон, өндөр настан болон бусад өвчтэй иргэдийн сэргийлэлт, хамгаалалтыг онцлон эрчимжүүлж, аль болох ахин нэг удаа онц байдал зарлахгүй байвал зохино гэжээ. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны статистикт харуулснаар, Японд шинэ төрлийн коронавирусийн халдвараар оношлогдсон 32312 иргэн эмнэлгээс гарсан буюу эмчилгээний ажиглалтаас чөлөөлөгдөж, PCR шинжилгээнд хамрагдсан иргэд анх удаа 1 саяыг давж, өмнөх өдрийнхөөсөө 15 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Мөн Окинава мужийн статистикээс үзвэл, 9-ний өдрийн 12 цагийг хүртэл, Окинава муж дахь Америк цэргийн баазад халдвараар бүртгэгдсэн тохиолдол өмнөх өдрийнхөөсөө 4 нэмэгдэж, нийт 314 тохиолдол бүртгэгджээ.

Японд суугаа Америк цэргийн штабын вэбсайтад нийтэлсэн статистикт харуулснаар, 7-ны өдрийг хүртэл, Японд суугаа Америк цэргийн 11 баазад халдварын тохиолдол бүртгэгдэж, өнөөгийн байдлаар 116 тохиолдол оношлогдоод байгаа аж.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001126351358