АНУ-д халдвараар нас барсан тохиолдол 150 мянгийг давжээ
2020-07-31 09:34:38 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэхдээ: Төв Европын цагаар 29-ний өдрийн 10 цаг /Бээжингийн цагаар 29-ний өдрийн 16 цаг/-т, дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол өмнөх өдрийнхөөсөө 215 мянга 127-гоор нэмэгдэж, нийт 16 сая 558 мянга 289-д хүрсэн. Халдвараар нас барсан тохиолдол өмнөх өдрийнхөөсөө 5272 нэмэгдэн, 656 мянга 93-д хүрсэн гэжээ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллийг үндэслэвэл, Бээжингийн цагаар 30-ны өдрийн 6 цаг 34 минутын байдлаар, дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол нийт 16 сая 852 мянга 522-д хүрч, нас барсан тохиолдол 662 мянга 738-д хүрчээ. АНУ нь дэлхийн хэмжээнд халдварын байдал хамгийн ноцтой орон байж, халдварын нийт тохиолдол 4 сая 403 мянга 935-д, нас барсан тохиолдол 150 мянга 159-д хүрсэн байна.

Японы Өргөн нэвтрүүлгийн холбооны телевизийн статистикт харуулснаар, 29-ний өдрийн 20 цаг /Бээжингийн цагаар 29-ний өдрийн 19 цаг/-ийн байдлаар, Японд халдварын тохиолдол 1229 нэмэгдэж, хоногт оношлогдсон тохиолдол анх удаагаа 1000-ыг давжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126308004