АНУ-ын засгийн газрийн өндөр албан тушаалтан Роберт О'Брайен коронавирусийн халдвар авчээ
2020-07-28 15:54:41 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Дэн Шяньлай, Сүнь Дин\ АНУ-ын Цагаан ордон энэ сарын 27-нд, Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Роберт О'Брайен шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гэдгийг баталжээ.

Цагаан ордны мэдээлснээр, О'Брайенын өвчний байдал хөнгөн, өөрийгөө тусгаарлаж, алс зайнаас ажиллаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп, Дэд ерөнхийлөгч Майк Пенс нар вирусийн халдвар авах эрсдэлгүй, О'Брайен тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилд нөлөөлөхгүй гэжээ.

О'Брайен өнгөрсөн оны 9-р сард одоогийн албан тушаалдаа томилогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан АНУ-ын засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтан болжээ. Мэдээллийг үндэслэвэл, О'Брайен Дональд Трамптай хамт хамгийн сүүлд энэ сарын 10-нд Флорида дахь АНУ-ын Өмнөд Команданд очиж арга хэмжээнд оролцож байжээ.

АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн статистикт харуулснаар, Америкийн зүүн хэсгийн цагаар энэ сарын 27-ны өдрийн үдээс өмнийн байдлаар, АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 4 сая 230 мянгыг давж, нас барсан тохиолдол 146 мянгад хүрчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126295269