Ядуу буурай орнуудын өрийн хугацааг сунгахыг санал болгов
2020-07-20 16:29:49 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

G20-ын бүлгийн санхүүгийн сайд нар болон төв банкны захирлууд 18-ны өдөр видео хурал хийлээ. Хуралд оролцсон албаны хүмүүс ядуу буурай орнуудын 12-р сард хугацаа нь дуусах дөхсөн өрийн төлбөрийн хугацааг сунгах асуудлыг бодолцон, шинэ коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын дагуу энэ оны дор хагаст шийдвэр гаргахаар тохиролцсон байна.

Хурлын албан мэдээний дагуу, 18-ны өдөр хүртэлх байдлаар, дэлхийн хамгийн ядуу 42 орон өрийн төлбөрийг энэ оны эцэс хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хойшлуулсан өрийн төлбөрийн нийт хэмжээ 5.3 тэрбум ам. долларт хүрчээ.

Энэ оны 4-р сарын 15-нд G20-ийн санхүүгийн сайдууд болон төв банкны удирдлагууд видео хурал зохион байгуулж, G20-ийн "Ядуу орнуудын өрийн төлбөрийг түр хойшлуулах тухай санаачилга" баталж, энэ оны 5-р сарын 1-нээс энэ оны эцэс хүртэл дэлхийн хамгийн ядуу орнуудын төлөх ёстой өрийн хүү мөнгийг түр хойшлуулахаар санал нэгтэй зөвшөөрсөн юм.

ОУВС-ын ерөнхий захирал Георгиева хурлын дараа мэдэгдэл гаргаж, G20-ийн бүлгийн энэхүү санаачилгыг сайшаасан бөгөөд уг санаачилгыг цаашид ахиулж, холбогдох улс орнуудын өрийг илүү иж бүрэн чөлөөлөхийг уриалав. Дэлхийн банкны ерөнхийлөгч Малпасс уг төлөвлөгөөг 2021 оны эцэс хүртэл сунгахыг уриалжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126261453