2021 оны сүүлчээр коронавирусийн 2 тэрбум вакциныг хангана
2020-06-28 10:25:37 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Тухайн нутгийн цагаар 6-р сарын 26-нд, ДЭМБ-ын хийлгэсэн хэвлэлийн бага хуралд коронавирусийн халдварыг зохицуулах багажийг эрэлхийлэх хурдасгуурын төслийн тухай танилцууллаа. Уг хурдасгуурын төслийг ДЭМБ, Европын холбооны зөвлөл, Франц улс, Гейтсийн сан хамтран зохиож, нийтийн хөрөнгийг хуримтлуулж, ковид-19-ийг оношлох багаж, эмчилгээний арга, вакциныг судлан үйлдвэрлэхийг түргэтгэх зорилготой юм. 2021 оны дунд үеэр, дунд бага орлоготой улс орнуудад оношилгооны 500 сая багаж хангаж, 2021 оны сүүлчээр дэлхийн улс орнуудад 2 тэрбум вакцин хангахаар төлөвлөж байна. Ирээдүйн 12 сарын хугацаанд 31.3 тэрбум ам долларын хөрөнгө шаардагдаж буй бөгөөд өдгөө 3.4 тэрбум ам долларыг зохицуулаад байна гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос онцолж хэлэхдээ, коронавирусийг хяналтдаа авахын тулд холбогдох багаж хэрэгслийг даруй судлан үйлдвэрлэх хэрэгтэй. Бүх хүн эрсдэлийн дунд оршиж байна, хүн бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлүүлэх багажийг олох арга барилтай байх ёстой., харин зөвхөн даах хүчин чадалтай хүнд олгох явдал биш гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126167201