Монгол Улсын УИХ-ын сонгуулийн санал хураалт эхлэв
2020-06-24 14:50:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Асхан\ Монгол Улсын УИХ-ын элжит сонгуулийн санал хураалт 24-ний өдрийн 7 цагт албан ёсоор эхэллээ.

Сонгуульд нийт 2070 санал авах байр нээлттэй болсон бөгөөд санал хураалт нь өнөө оройн 10 цаг болтол үргэлжилнэ гэж Монгол Улсын ерөнхий сонгуулийн зөвлөлөөс мэдэгдэв. Тус зөвлөлөөс нийтэлсэн мэдээлэлийг үндэслэвэл энэ удаагийн сонгуульд УИХ-ын 13 нам, 4 эвсэл болон 121 иргэн бие даан нэр дэвшиж байна.

Одогоор бүртгүүлээд байгаа Монгол Улсын сонгуулийн иргэн нийт 2.1сая байна. Сонгуулийг “COVID-19” цар тахлын хугаацаанд явагдуулж байгаа болохоор холбогдох байгууллагаас санал авах байрыг ариутгаж, сонгуулийн иргэн хооронд 1.5 метр зайтай байхыг анхааруулж үүний зэрэгцээ нэг удаагийн бээлий ба амны хаалт олгож байна. Иргэд амны хаалт зүүж, биеийн халуунаа хэмүүлсний дараа санал авах байранд орж болно.

Монгол Улс бол Парламентын тогтолцоот улс юм, УИХ-ын сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг бөгөөд өнгөрсөн удааны сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-нд болсон юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126156039