Их Британи, ОХУ эмнэлгийн хэрэгслийг Хятад улсаас тусгай нисэх онгоцоор зөөвөрлөж байна
2020-04-07 09:41:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн үед Их Британи, ОХУ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянахтай холбоотой хэрэгслүүдийг зөөвөрлөхийн тулд Хятад улс руу тусгай нисэх онгоц илгээж байна. Их Британи Virgin Airways буюу Виржин агаарын тээврийн компанийн нисэх онгоцыг илгээсэн бол ОХУ шууд агаарын армийн нислэгээ томилов. Ирж очих хоёр талд бусад улсын хилээр дамжих учраас цаг алдаж илүү хүч хөдөлмөр ордог нөхцөлд, Их Британи, ОХУ “Хятад улсад өөрөө ирж шаардлагатай бараагаа зөөвөрлөж байгаа”-гийн шалтгаан нь юу вэ?

Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб 3-ны өдөр сошиал медиа дээрээ: Их Британийн Виржин компани Хятадаас саяхан тахлаас урьдчилан сэргийлж хянахад холбоотой хэрэгслүүдийг бүтэн нисэх онгоц зөөвөрлөж авчирсан гэжээ. Түүний дараа нь Их Британиас БНХАУ-д суугаа элчин сайдын яам: БНХАУ-аас тахлаас урьдчилан сэргийлж хянах бусад бараа бүтээгдэхүүнийг үргэлжлэн импортолно хэмээн нотолжээ.

ОХУ 3-р сарын 21, 24 болон 4-р сарын 1-ний өдрүүдэд Хятадад агаарын цэргийн нислэгээ явуулж, эмнэлгийн маск, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийн цар тахлаас урьдчилан сэргийлж хянахтай холбоотой бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөж аваачсан юм.

Их Британи, ОХУ цар тахлаас сэргийлэх хэрэгслүүдийг "Өөрөө Хятад улсад ирж аваачиж" буйд хоёр шалтгаан бий. Тухайлбал:

Нэгдүгээрт, үйлдвэрлэгч орны хувьд Хятад улсын холбогдох байгууллага халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх материалын үйлдвэрлэл, зах зээлийн нийлүүлэлтийг баталгаажуулж байна. Хятадад өдөр бүр үйлдвэрлэдэг маскны хэмжээ 1-р сарын эцэст 8 сая ширхэг байсан бол 3-р сарын сүүлчээр 300 - 400 сая ширхэг болж байна.

Хоёрдугаарт, зарим улс орнууд эмнэлгийн зориулалттай бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх замаас нь “Булаалдан авах” байдал оршиж байна.

Цар тахал дэлхий даяар тархаж буй өнөө үед зөвхөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь уг тахлыг даван туулахын хамгийн хүчтэй зэвсэг болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125820581