Бусад орны иргэд ЕХ-д зорчихыг хязгаарлана
2020-03-17 16:22:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: ЕХ-ны Комиссын дарга Урсула фон дер Лейен 16-ны өдөр хэлэхдээ, шинэ коронавирусийн тархалтыг намжаахын тулд ЕХ-ны гишүүн орнуудаас гадна, бусад орны иргдийн ЕХ-ны орнуудад хийх шаардлагагүй аяллыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ сагуулж байна гэжээ.

Мөн өдөр Их 7-гийн удирдагчдын видео хуралд оролцсоны дараа Фон Лейен Европын зөвлөлийн дарга Мишельтэй хамт сэтгүүлчидтэй уулзав. Тэрээр хэлэхдээ, өнөөдөр бид Их 7-гийн түншүүддээ мэдэгдэж байна, ЕХ-оос бусад орны иргдийн ЕХ-д хийх шаардлагагүй аяллыг түр хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж сануулж байна гэжээ.

Фон Лейен хэлэхдээ, ЕХ-ны иргэд, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн хямралыг зохицуулж буй эрдэмтэд ЕХ-нд орохыг хязгаарлахгүй. Энэхүү аяллын хязгаарлалт нь түр зуурынх бөгөөд эхний хугацаа 30 хоног болно гэжээ.

17-нд ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид видео хурал хийж, уг саналыг авч хэлэлцэх юм байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125725045