Румынд халдварт ханиадын улмаас 51 хүн амиа алджээ
2020-03-06 10:33:15 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Румыний Халдварт өвчнийг хянан сэргийлэх төвийн 3-ны өдөр нийтэлсэн тоо баримтад, Румынд өнөөгийн байдлаар халдварт ханиадын улмаас нас барсан хүний тоо 51 болон нэмэгджээ.

Ромыний Халдварт өвчнийг хянан сэргийлэх төв мөн өдөр мэдэгдэл нийтэлж, халдварт ханиадын улмаас хамгийн сүүлд бүртгэгдсэн амиа алдсан хоёр иргэний нэг нь А төрлийн томуу томуу төстөөр нас барсан 83 настай эрэгтэй иргэн, нөгөө нь В төрлийн халдварт ханиадаар эрэсдсэн 83 настай эмэгтэй иргэн бөгөөд цөм өөр өвчинтэй байсны дээр, тус халдварт өвчний вакцин тариулаагүй байсан гэжээ.

Халдварт ханиад нь голцуу өвлийн улиралд дэлгэрдэг. Өнгөрсөн оны 12-р сарын дунджаар, Ромынд 54 настай нэгэн эрэгтэй иргэн А төрлийн халдварт ханиадын улмаас амиа алдсан нь тус улсад шинээр дэгдэж буй халдварт ханиадын улмаас амиа алдсан анхны тохиолдол болсон. Харин энэ оны 1-р сарын сүүлчээс эхлэн Ромыний зарим нутагт энэрүү ханиадын халдвар авсан хүний тоо түргэн нэмэгдсэнээр Бухарестыг оролцуулсан олон нутгийн сургуулиуд хичээлээ хаасан юм.

Бүртгэлийг үндэслэвэл, Ромынд өнгөрсөнд дэлгэрсэн халдварт ханиадын хугацаанд 199 хүн амиа алдсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125671175