Индонезийн Малуку мужийн ойролцоох далайн бүсэд 6,7 баллын газар хөдлөв
2020-02-27 14:28:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Жакартагийн энэ сарын 26-ны цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лян Хүй/ Индонезийн Малуку мужийн Танимбар бүсээс ойролцоох далайн хэсэгт 26-нд 6,7 баллын газар хөдөлж, одоогоор хүн гэмтэж нас барсан, эд хөрөнгө хохирсон тухай мэдээлэл алга байна.

Индонезийн Цаг агаар, уур амьсгал, геофизкийн газрын вэбсайтад мэдээлснээр, газар хөдлөлт нь Жакартагийн орон нутгийн цагаар 26-ны өдрийн 14 цаг 33 мунутад /Бээжингийн цагаар 26-ны өдрийн 15 цаг 33 минутад/ болж, газар хөдлөлтийн төв нь Малуку мужийн Танимбар бүсээс баруун хойш 56 км зайтай далайн бүсэд байрлаж, голомтын гүн нь 28 км-т хүрсэн бөгөөд газар хөдлөлтөөс болж цунами үүсээгүй юм байна.

Уг газрын холбогдох салбарын хариуцлагатан Абубакар сурвалжлагчид хэлэхдээ, тус өдрийн газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж, оршин суугчдыг түгшээж, иргэд олноор гэрээс гарсан байна.

Мөн Индонезийн Гамшгтай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, одоогоор хүн гэмтэж нас барсан, эд хөрөнгө хохирсон мэдээлэл аваагүй гэлээ.

Индонез нь Номхон далайн газар хөдлөлтийн бүсэд багтдаг тул жил болгон адил бус хэмжээний газар хөдлөлт хэдэн мянган удаа болдог аж.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125633797