Ираны баруун хойд бүс нутагт дахин 5.7 баллын газар хөдлөлт болов
2020-02-24 16:33:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тегераны энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Линь\ Ираны баруун хойд бүс нутгийн Азербайжан мужид 23-ны орой дахин 5.7 баллын газар хөдлөлт болж, одоо хараахан хүн гэмтсэн болон эд хөрөнгийн хохирлын мэдүүлэлт байгаагүй байна.

Тегеран их сургуулийн Геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийн төвийн урьдчилан таамагласнаар, газар хөдлөлт нь орон нутгийн цагаар 23-ны өдрийн 19:30 минутын \Бээжингийн цагаар 24:00 цаг\ үеэр байж, баллын зэрэглэл 5.7, газар хөдлөлтийн голомт нь Хой хотоос 25 км зайтай Азербайжан мужийн Готул бүс нутагт байж, газар хөдлөлтийн гүн нь 12 км байв.

Ираны хэвлэл мэдээллийн мэдээлснээр, гамшигдсан бүс нутгийн цахилгаан сүлжээ болон холбоо тасарснаас болж, хэдийгээр аврах баг томилсон боловч, газар хөдлөлт нь уулан бүсэд болсон болохоор, авралтын ажил хүндрэлтэй байна гэв.

Уг хэргээс өмнө орон нутгийн цагаар 23-ны өдрийн үдээс өмнө 9:24 минутад Готул бүс нутагт 5.7 баллын газар хөдлөлт болов. Хой хотын эмнэлгийн түргэн авралтын төвийн эрхлэгч Гавари хэлэхдээ, газар хөдлөлтийн улмаас дор хаяж 75 хүн гэмтжээ гэв.

Баруун Азербайжан муж нь Турктай хилэлдэг. Туркийн Эрүүл мэдийн яамны сайд Кожа хэлсэн нь, Ираны баруун Азербайжан мужид 23-ны өдрийн үдээс хойш үүссэн 5.9 баллын газар хөдлөлтийн улмаас Туркийн зүүн бүс нутагт дор хаяж 9 хүн амиа алдаж, 50 хүн гэмтэв гэсэн байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125619373