ОХУ харилцаа холбооны хиймэл дагуулаа амжилттай хөөргөв
2020-02-23 14:26:46 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Ао\ ОХУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам 20-ны өдөр хэлэхдээ, ОХУ-ын Агаар хүчний сансар хүч тухайн өдөр “Меридиан-M” хэмээх харилцаа холбооны хиймэл дагуулаа хөөргөв.

ОХУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамнаас гаргаасан мэдэгдэлд илэрхийлсэн нь Москвагийн цагаар 20-ны өдрийн 11:24 минутад \Бээжингийн цагаар 16:24 минут\, ОХУ-ын Агаар хүчний сансар хүчин ОХУ-ын баруун хойд бүс нутагт Архангельск мужийнПресцкийн хөөргөх талбайд, “Холбоо-2” ачаалагч пуужингаар “Меридиан-M” хэмээх харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөв. Баргцаалснаар 3 цагийн дараа хиймэл дагуул амжилттай тойрог замдаа гарав.

Мэдэгдэлд илэрхийлснээр энэ нь “Холбоо-2” ачаалагч пуужингийн энэ жилд Пресцкийн хөөргөх талбайд анх удаагаа хөөрч байгаа юм. “Меридиан-M” харилцаа холбооны хиймэл дагуул нь голдуу хойд далайн замын бүс нутгаар өнгөрөх онгоц, хөлөг онгоц болон газрын гадаргуу хоорондын харилцаа холбоо болон ОХУ-ынСибирь, Оросын зүүн хойд хэсэгт хиймэл дагуулын харилцаа холбоогоо өргөжүүлхийн төлөө юм.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, ОХУ-ын Агаар хүчний сансар хүчин тухайн өдөр “Холбоо-2.1a” ачаалагч пуужинг хэрэглэв.

“Холбоо-2” цуврал ачаалагч пуужин нь ОХУ-ын одоохонд хэрэглэж байгаа гол ачаалгч пуужингийн нэг байж, 2004 оны 11-р сарын 8-ны өдөр анх удаа амжилттай хөөрөв.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125614611