Тайландад болсон буудлагын хэргийн улмаас 20 хүн амь үрэгдэв
2020-02-10 12:49:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бангкокийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жинь, Рэнь Чянь\ Тайландын хэвлэл мэдээллийн мэдээлсэнээр, Тайландын зүүн хойд бүс нутгийн Нахон Ратчасима мужид 8-ны өдөр гарсан буудлагын хэргийн улмаас одоогоор нэгэнт 20 хүн амь үрэгдэж, 31 хүн шархаджээ. Тайландын тусгай хүчнийхэн буутай этгээд нуугдаж байгаа их дэлгүүрт орж, хүн олныг тараав. Гэвч бууиай этгээдийн байгаа байршил нь тодорхойгүй байсаар.

Эх сурвалжийн мэдээлснээр Тайландын нэг цэрэг 8-ны өдөр Нахон Ратчасима мужийн нэг цэргийн базнаас буу хулгайлан, өөрийнхөө офицер болон хоёр цэргийг буудан алсны дараа машин унан нэг томоохон дэлгүүрт зугтан орж, олны өөдөөс буудав. Буутай этгээд дэлгүүрт орсны дараа 16 хүнийг дөрвөн давхарт барьцаалан, цагдаатай эсэргүүцэлдэв. Буутай этгээдийг буудаж алахаар олон удаа оролдсон ч үр дүнгүй болж, Тайландын тусгай хүчнийхэн орон нутгийн цагаар 8-ны өдөр их дэлгүүрт орон, тэнд байсан хүмүүсийг тараасан боловч одоогоор буутай этгээдийгг мөн олоогүй байна.

“Буутай этгээдэд тэсрэх бөмбөгтэй, хэзээ ч дэлбэрч мэднэ” хэмээн Тайландын цагаа хэлсэн байна.

Тайландын хэвлэл мэдээлэл 8-ны өдөр Тайландын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Көнчийн үгээр эш татан мэдээлсэн нь “уг буудлагын хэргийн улмаас нэгэнт 20 хүн амь үрэгджээ” гэв. Хэвлэл мэдээллийн мэдээлсэнээр буудлагын хэргийн улмаас 31 хүн шархдав. Одоо буутай этгээдийн уг санаа тодорхойгүй байсаар.

Тайландын Ерөнхий сайд Баяу 8-ны өдөр хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ зарлиг буулган, “буутай этгээдийг түргэн баривчилж, ард иргэдийн аюуйлгүй байдлыг батлах хэрэгтэй” гэв.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125553553