Алжирын замын том ослын улмаас 12 хүн амь эрсдэж 46 хүн шархдав
2020-01-20 11:42:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тунисын энэ сарын 19-ний мэдээ \Сурвалжлагч Хуан Лин\ Энэ сарын 19-нд Вад мужид замын том осол гарч 12 хүн амь эрсдэж, 46 хүн шархаджээ гэж Алжирын мэдээнд мээдэлэв.

Вад мужийн Гал түймэртэй тэмцэх газрын ажилтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэхдээ, орон нутгийн цагаар 19-ний өдрийн 2 цагт улсын нийслэл Алжираас зүүн өмнө 440 км-т орших Вад мужид хоёр автобус мөргөлдөж, томоохон хохирол болсон байна. Одоогоор 12 хүн амь эрсдэж 46 хүн шархдав гэжээ.

Ослын шалтгаан нь тээврийн хэрэгслийн хурд хэтэрсэнээс болсон байж мэднэ гэж тус ажилтан хэлэв. Алжирын цагдаа нар ослын шалтгаан болон осолтой холбогдох хүмүүсийг нарийн шалгаж байна.

 Алжирын Зам харилцааны аюулгүй байдлын байгууллагын саяхан гаргасан мэдэгдэлд 2019 онд Алжир улсад 22000 гаруй замын осол гарч, 3275 хүн амь эрсдэж, 30000 гаруй хүн шархаджээ. Зам тээврийн осол нь Алжирын залуучуудын үхлийн гол шалтгаан болж байх ба осол нь голдуу хурд хэтэрсэнээс болж байна.

Бэлтгэсэн нь:Б.Сарантуяа

010070230040000000000000011100001125485037