Оросын засгийн газар огцрох мэдэгдэл хийв
2020-01-17 10:02:31 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Оросын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, ОХУ-ын ерөнхий сайд Медведев засгийн газар огцорно хэмээн мэдэгджээ.

Медведев хэлэхдээ, Путин ерөнхийлөгч илтгэлдээ үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай дурдаж, зөвшилцөн баталсны дараа эрхийн тэнцвэртэй байдал, засаг захиргаа, хууль тогтоох, хууль эрх зүйн салбарт чухал нөлөө үзүүлэх болно. Тиймээс Оросын Холбооны засгийн газар ерөнхийлөгчид шийдвэр гаргах боломж олгох ёстой гэжээ. Энэхүү нөхцөлд ОХУ-ын үндсэн хуулийн 117 заалтын дагуу Оросын холбооны үүрэг гүйцэтгэж буй засгийн газар огцрох ёстой хэмээн Медведев үзсэн байна.

Эх сурвалжаас үзвэл, Оросын ерөнхийлөгч Путин Оросын холбооны аюулгүйн зөвлөлд орлогч даргын тушаал шинээр гаргаж, Медведевийг уг тушаал үүрэглэхийг санал бодолтой байна хэмээн илэрхийлжээ. Тэрээр засгийн газрын гүйцэтгэсэн ажилд талархал илэрхийлэн, бүх гишүүд шинэ засгийн газар байгуулагдах хүртэл албан үүрэг гүйцэтгэхийг шаардлага болгожээ.\Н.Пүрэвжав\ 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125472870