Нигерийн баруун бүсийн цэргийн хуаранд халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 89 болж нэмэгджээ
2020-01-14 11:29:32 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Абиджаны энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /Жэн Янзы/ Ниамейгийн мэдээ: Нигерийн Засгийн газар, 9-ний өдөр Нигерийн баруун хэсэгт байрлах цэргийн хуаран халдлагад өртөж, дор хаяж Нигерийн 89 цэрэг амиа алдсан гэж 12-ны өдөр зарлажээ.

Нигерийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Закариа Нигерийн армийн үргэлжлүүлэн устгах ажиллагаа дууссаны дараа, 9-ний өдрийн халдлагад дор хаяж Нигерийн 89 цэрэг, зэвсэгт этгээдийн 77 хүн амь үрэгдсэн ба Нигер улс 13-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш үндэсний гашуудал хийнэ гэж 12-ны өдөр зарласан аж.

Үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд энэ сарын 9-нд Нигер-Мали улсын хил дээрх Синагода тосгонд байрлах цэргийн хуаран руу дайрч, зэвсэгт мөргөлдөөн болжээ. Нигерийн цэргүүд Нигер болон олон улсын агаарын хүчний дэмжлэгтэйгээр халдан довтлогсдыг ухруулжээ. Нигерийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Газоби 9-ний өдөр хэлэхдээ, халдлагад 25 цэрэг амиа алдаж, 6 цэрэг шархдаж, 63 зэвсэгт этгээд алагдсан гэжээ.

Одоогийн байдлаар ямар нэгэн байгуулга болон хувь хүн энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ зарлаагүй байна.

Сүүлийн жилүүдэд "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой хэт даврагч ба террорист байгууллагууд Нигерийн баруун хэсгийн Мали, Буркина Фасотой хил залгаа бүс нутагт халдлага үйлдэж, олон хүний амь үрэгдэв. Өнгөрсөн оны 12-р сарын 10-нд Нигерийн баруун хэсэгт орших Инатус хотод байрлах цэргийн бааз үл мэдэх зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, дор хаяж 70 цэрэг амь үрэгдэж, 10 гаруй хүн сураггүй болжээ. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125459446