Иракын Балад агаарын цэргийн бааз пуужингийн довтолгоонд өртжээ
2020-01-14 11:21:17 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Багдадын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Бай Пин/ Иракын Салахедин муж дахь АНУ-ын Балад агаарын цэргийн бааз 12-ны өдөр пуужингийн довтолгоонд өртсөний улмаас Иракын агаарын цэргийн хүчний 4 ажилтан шархаджээ.

Иракын Хамтарсан ажиллагааны командлалын газар 12-ны өдөр мэдэгдэл хийж, тухайн өдрийн орой Балад агаарын цэргийн бааз руу найман Катюша пуужин харваж, Иракын агаарын цэргийн хүчний 4 ажилтан шархадсаны 2 нь офицер байсан ба уг мэдэгдэлд илүү дэлгэрэнгүй мэдээллийг дурдаагүй байна.

Одоогийн байдлаар ямар нэгэн байгууллага болон хувь хүн энэхүү халдлагыг хийсэн гэдгээ зарлаагүй байна.

Энэ сарын 3-нд Иракын Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудлын гадаа Ираны Исламын хувьсгалт гвардийн харьяа "Ариун хотын бригад" -ын командлагч Касим Сулейман АНУ-ын агаарын дайралтад өртөж нас баржээ. Ираны Исламын хувьсгалт гвард өшөө авах зорилгоор АНУ-ын арми байрлаж байсан Иракийн цэргийн хоёр баазад олон арван пуужин харвасан боловч АНУ-ын цэрэг албан хаагчид хохирол учруулаагүй юм. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125459346