12-ноос эхлэн гал зогсохыг уриалав
2020-01-09 15:06:35 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

8-нд Стамбул хотноо Туркийн ерөнхийлөгч Эрдоган Оросын ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Хоёр тал Ливийн дайтагч талууд энэ сарын 12-ны 00 цагаас галаа зогсоож, хэлэлцээний аргаар хямралыг зохицуулахыг уриалсан байна.

Эрдоган, Путин нар мөн өдөр Стамбулд хэлэлцээ хийж, “Туркийн урсгал” нэртэй байгалийн хийн хоолойг ашиглалтад оруулах ёслолд хамтдаа оролцжээ. Тэд дараа нь нийтэлсэн хамтарсан мэдэгдэлдээ,Ливийн асуудал хүндэрч буй нь эргэн тойрны бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд нөлөөлж, улмаар цагаачдын болон терроризмын асуудлыг хүндрүүлж байгаа юм. Ливийн дайтагч талууд 12-ны 00 цагаас бүх дайсагнах үйл ажиллагаагаа зогсоохыг Хоёр тал уриалсан байна. Урт хугацаагаар гал зогсоож, орон нутгийн байдлыг тогтворжуулан, нийслэл Триполи болон бусад хотын хэвийн амьдралыг сэргээх хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125440450