Иран Америкийн армийг террорист байгууллагад жагсаав
2020-01-08 10:22:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тегераны энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ    Ираны албаны хэвлэл мэдээллийнхний мэдээлсэнээр, Иран тус өдөр хурал хуралдуулж санал хураан Америкийн арми болон Америкийн үндэсний батлан хамгаалах яамыг террорист байгууллагад жагсаав.

Тус саналын хүрээнд Ираны Засгийн газраас “Ариун Хотын бригад”-ад 200 сая Евро өгч батлан хамгаалах хүчнээ эрчимжүүлэхийг шаардав. Уг санаачилгын хувьд нарийн агуулагыг ил тодруулсангүй.

Ираны гадаад хэргийн сайд Зариф 7-ны өдөр сурвалжлага авахдаа Америкийн арми Сулейманыг алсан нь терроризмын үйлдлэг юм гэв.

Энэ сарын 3-ны өдөр Касим Сулеймани Иракийн нийслэл Багдад хотын олон улсын инсэх онгоцны буудлын ойролцоо Америкийн армийн дайралтын улмаас амиа алдсантай холбоотойгоор Иран АНУ-аас хариугаа авна хэмээн энэ сарын 3-ны өдөр Ираны дээд удирдагч Хаменей мэдэгджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125434469