Хятад-Энэтхэгийн соёлын солилцооны зургийн үзэсгэлэн нээгдэв
2020-01-07 10:22:26 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 1-р сарын 4-нд, "Хятад улсыг уншъя" номын үзэсгэлэн буюу "Хятад-Энэтхэгийн соёлын солилцооны зургийн үзэсгэлэн" Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын дэлхийн номын үзэсгэлэн, Хятадын хэвлэлийн газрын номын үзэсгэлэнгийн бүсэд нээгдлээ. Тус гэрэл зургийн үзэсгэлэн нь "Хятад, Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн" арга хэмжээний нэг бөгөөд Хятад, Энэтхэгийн 2000 гаруй жилийн түүхтэй соёлын солилцооны төвлөрсөн үзэсгэлэн юм.

Хятад, Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож, хоёр орны засгийн газар хамтран 70 гаруй арга хэмжээ зохиож, энэ онцлог жилийг тэмдэглэх юм. Номын үзэсгэлэнгийн үеэр Хятад, Энэтхэг хоёр орны хэвлэлийн газар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд, хэвлэл мэдээлэл, соёлын солилцооны үйл ажиллагааг эхлүүлж буй нь энэ юм.

БНХАУ-аас Энэтхэгт сугаа элчин сайд Сун Вэйдүн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, "Энэ оны эхэнд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан Хятад, Энэтхэгийн ном хэвлэлийн суртал ухуулгын арга хэмжээг зохиож, үүгээр дамжин хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээг нээж байгаад их баяртай байна. Өнөөдөр тавьсан эдгээр ном эртний соёл иргэншилт Хятад, Энэтхэг хоёр орон хоорондын гүүр болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

Энэ удаагийн ном болон зургийн үзэсгэлэнгийн танхимд Шинэ Делийн дэлхийн номын үзэсгэлэнгийн Энэтхэгийн орон нутгийн үзэсгэлэнгийн бүсийг байрлуулжээ. Зохион байгуулагчдын танилцуулснаар, ийм онцгой зохицуулалт хийсэн нь Энэтхэгийн ард түмэнд Хятад улсыг илүү сайн ойлгох боломж олгох зорилготой юм гэжээ.

Хятадын үзэсгэлэнгийн бүсийн нөхцөл байдлыг танилцуулах үеэр, Хятадын хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн Фэнхуан группийн орлогч дарга Ван И-Шуань хэлэхдээ, "Энэ арга хэмжээ Хятад улсын шилдэг соёлын ололт амжилтыг Энэтхэгийн ард түмэнд харуулах төдийгүй хоёр орны хэвлэлийнхэн хоёр орны ард түмний найрамдлын түүхэн гэрч болох юм. Энэ бол Хятад, Энэтхэгийн 70 гаруй жилийн гүн гүнзгий найрамдалд өгч буй Хятадын хэвлэлийн салбарынхны өвөрмөц бэлэг юм" гэлээ.

Ван И-Шуань: "Хятад улсыг уншъя" номын үзэсгэлэнд "Ши Жиньпиний төр улсаа засах тухай өгүүлэх нь", "Жижян шинэ хэл", "Ядуурлаас ангижрах" зэрэг орчин үеийн Хятадын засаглал, Хятадын үзэл санаа, Хятадын соёл, Хятадын технологийн номууд, хэл утга зохиол, нийгмийн шинжлэх ухааны судалгаа, уламжлалт анагаах ухаан, уран зохиол, урлагийн бүтээл зэрэг төрөл зүйлийн сүүлийн үед хэвлэгдсэн Хятадын 60 гаруй хэвлэлийн байгууллагын мянга орчим номыг хамруулсан гэжээ.

Номын үзэсгэлэнд оролцсон номуудын 70 орчим хувь нь англи хэлээр хэвлэгдсэнийг сэтгүүлч анзаарчээ. Энэ талаар Ван И-Шуань хэлэхдээ: "Энэ удаагийн ном болон гэрэл зургийн үзэсгэлэн, холбогдох арга хэмжээгээр дамжин, Энэтхэгийн ажил мэргэжил нэгтнүүддээ Хятадын хэвлэл, Хятад, Энэтхэгийн соёлын солилцооны талаар илүү тодорхой, гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байна.Ялангуяа ирээдүйд хоёр тал харилцан амжилтад хүрсэн сайн сайхан хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг хүсэж байна" гэв.

Ван И-Шуан,Одоогоор хэвлэл мэдээллийн Фэнхуан групп зэрэг Хятадын хэвлэлийн компаниуд, Энэтхэгийн хэвлэлийнхэнтэй Хятад, Энэтхэгийн сонгодог, орчин үеийн бүтээлүүдийг харилцан орчуулж, хэвлүүлэх төсөл хэрэгжүүлж, номын үзэсгэлэнгийн нийгэмлэгтэй ном хэвлэлийн эрх зэрэг олон салбарт солилцоо, хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна гэжээ.

Үүнтэй холбогдуулан Хятад улстай нягт хамтран ажиллаж ирсэн Энэтхэгийн GBD хэвлэлийн газрын дарга Каушал Гоял хэлэхдээ:"Бид Хятадын хэвлэлийн байгууллагатай сайн сайхан түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн. Өнөөг хүртэл бид Хятад улсын тухай 100 гаруй номыг англи, хинди хэлээр орчуулж хэвлүүлсэн. Энэ сайн сайхан хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Энэтхэг, Хятадын соёлын солилцоонд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Үзэсгэлэнгийн танхимд Хятад, Энэтхэгийн соёлын солилцооны гэрэл зургийн үзэсгэлэнгийн сонгодог 135 бүтээл, 300 гаруй гэрэл зураг тавьсан бөгөөд эдгээр нь 2000 гаруй жилийн түүхтэй Хятад, Энэтхэг хоёр талын соёл урлаг, оюун ухааны соёлын салбарын солилцооны бодит түүхийг харуулжээ.

Зургийн үзэсгэлэнгийн ерөнхий зохион төлөвлөгч, Хятад-Энэтхэгийн сонгодог болон орчин үеийн бүтээлүүдийн орчуулга, хэвлэлийн төслийн ерөнхий редактор, Бээжингийн их сургуулийн Өмнөд Азийн төвийн профессор Жян Жинкүй хэлэхдээ:"Ном орчуулах ажил хоёр орны ард түмэн хоорондын харилцаа холбоо, солилцоо, ойлголцлыг улам ойртуулахад тустай. Энэ нь Хятад, Энэтхэгийг илүү сайн найз, илүү сайн хөрш, илүү сайн түнш болгоход тусална" гэжээ.

Хятадын үзэсгэлэнгийн бүсэд тавигдсан ном, зургууд Энэтхэгийн уншигч, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татаж, үзэсгэлэнтэй танилцах хүмүүс үргэлжилсээр байв. Делигийн их сургуулийн оюутан Аруши Сингх найзуудтайгаа хамт номын үзэсгэлэнтэй танилцаж явахад Хятадын үзэсгэлэнгийн бүс түүний анхаарлыг их татжээ. Тэрээр сэтгүүлчидтэй сэтгэлээ хуваалцсан юм.

"Ном, зургаар дамжуулж Хятад улсын талаар илүү их ойлголттой боллоо. Энэтхэг, Хятадын харилцааны хөгжилд би сэтгэл хангалуун байна. Энэ үзэж харснаа найзуудаа танилцуулж, улам олон хүн үзэсгэлэнтэй танилцахыг санал болгоно" гэв.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125429135