БНХАУ-ын ЭСЯ-ныхан Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Дэн Бөчинийг хүлээн авч уулзав
2019-12-03 17:02:08 Эх сурвалж: БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний газрын дэд дарга Дэн Бөчинийг өнгөрсөн сарын 29-нд Улаанбаатар хотноо хүлээн авч уулзан, ажил хэргийн асуудлаар санал солилцов.  

Дэн Бөчин Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний газар байгуулагдсанаас хойш хийгдсэн ажил, Хятад улсын гадаадад туслах ажлын өнөөгийн байдлын талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улс бол Хятад улсын чухал хөрш, хоёр орны ард иргэд уламжлалт гүн гүнзгий найрамдалт харилцаатай бөгөөд 1950-1960-аад оны үед Хятад улс олон дэд бүтцийг байгуулахад тусалсан нь Хятад, Монголын найрамдлын байнгын дурсгал болсон юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс Монгол Улсад тусламж үзүүлсээр байгаа нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард иргэдийн найрамдлыг улам гүн зузаан болгож байна. Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн үндэсний газар энэ боломжийг ашиглан өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, холбогдох төслүүдийг хэрэгжүүлж, Хятад, Монголын харилцааны нэн сайн ирээдүйг нээж байна” гэлээ. 

БНХАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “Хятад, Монгол бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр улс 4710 км урт хилийн шугамтай. Монгол Улс бол хойд зүг рүү чиглэх "Нэг бүс-Нэг зам" санаачилгын чухал газар бөгөөд баялаг ихтэй, хөгжлийн асар их боломжтой. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Хятадын туслан байгуулсан авто зам, гүүр, эмнэлэг, сургууль болон бусад дэд бүтцийг тасралтгүй баригдаж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх эдийн засаг, нийгмийн суурийг тавьлаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны үндэсний газартай хамтран холбогдох төслүүдээ хэрэгжүүлж,хоёр орны ард иргэд ашиг тус хүртэн, Хятад, Монголын харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргах болно” гэв. 

Дэн Бөчин тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яамны урилгаар тус улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон Сангийн яамны удирдлагуудтай уулзаж, холбогдох бусад төслийн тухайд санал солилцон, мөн Хятадын компаниудтай хэлэлцүүлэг хийсэн аж.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125303499