Тунист автобус уулын хөндий рүү унаснаас 26 хүн амиа алджээ
2019-12-02 17:14:42 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тунисын энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хуан Лин\ Энэ сарын 1-нд Тунисын баруун хойд бүс нутгийн нэгэн уулын хөндий рүү аялалын автобус унасны улмаас 26 хүн амиа алдаж, 16 хүн бэртжээ.

Тухайн автобус Баже мужийн уулын замд тэнцвэрээ алдан төмөрлөг хашааг дайран, улмаар уулын хөндий рүү унасан байна. Автобусанд зорчиж явсан зорчигчдын дийлэнх нь 20 гаруй насны орон нутгийн залуус байсан ба тэд нийслэл Тунисээс гараагаа эхлүүлэн Бажег чиглэн зугаалахаар хөдөлсөн байжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Кэйтт Саид, Ерөнхий сайд Шахд нар амиа алдсан иргэд болон тэдгээрийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Тус улсын албан ёсны байгууллагууд амиа алдсан болон бэртсэн хүмүүсийн дотор гадны иргэн байгаа эсэхийг хараахан зарлаагүй байна.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125299063