Хятадын бүтээгдэхүүнийг дэлхийд борлуулж буй Британи худалдаачин
2019-12-02 16:14:21 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2005 оны эхээр Найджел Жэжян мужийн И Ү олон улсын худалдааны захад ирж, тэндхийн бизнес эрхлэгчдэд англи хэл заав. Тэрээр Тайшань уул шиг итгэл найдвартай гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг бэлгэшээж өөртөө "Тайшань" хэмээх хятад нэр авчээ.

2008 онд Тайшань өөрийн шавь Ү Чинтэй гэрлэж, маркетингийн мэргэжлээ ашиглаж, хувийн компаниа байгуулав. Эхнэр нөхөр хоёр дэлхийн хамгийн том жижиг түүхий эдийн бөөний зах болох И Ү-д үйл ажиллагаагаа явуулж, тэдний бизнес ч улам өргөжиж байв. 2012 онд Тайшань уг захад цуглардаг гадны жуулчдад зориулж европ хоолны газар ажиллуулжээ.

2014 оны 11 дүгээр сараас хойш Хятад-Европын экспресс үйлчилгээний 11 шугам нээлээ. Тэр цагаас хойш түүний бизнес ийм нэг шинэ сувагтай болсон ба зул сарын баярын бараа бүтээгдэхүүнээс гэр ахуйн бараа бүтээгдэхүүн хүртэл эхнэр нөхөр хоёул "Хятадад үйлдвэрлэв" гэх шошготой бүтээгдэхүүнийг Европын олон улс, бүс нутагт тасралтгүй экспортолсоор иржээ.

Тайшан хэлэхдээ, “Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь загвар сайтай, үнэ хямд, чанар нь улам сайжирсаар байгаа тул зах зээл улам өргөжиж байна" гэлээ.

Хятад улс бизнесийн орчныг тасралтгүй сайжруулж байгаа нь Тайшань шиг олон бизнес эрхлэгчдийг өөртөө татсаар байна. Одоогийн байдлаар И Ү хот дэлхийн 219 улс орон, бүс нутагт 1.8 сая гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж, жил бүр 500 мянга орчим гадны худалдаачдыг төвлөрүүлдэг. Мөн 100 гаруй улс орон, бүс нутгийн 15 мянга орчим гадаад худалдаачин амьдардаг байна. Статистик мэдээллээс үзвэл, И Ү хотод гадаадын хөрөнгө оруулалттай 2829 компани, хөрөнгө оруулалтын 123 бүс нутаг байдаг.\Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Тань Жинь\

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125298522