ОХУ-ын Забайкальскт болсон осолд өртсөн хүний тоо 41–д хүрчээ
2019-12-02 16:15:12 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ ОХУ-ын Забайкальск бүс нутагт нэгэн жуулчны автобус осолдож, 19 хүн нас барж, 22 хүн гэмтэж бэртжээ.

БНХАУ–аас Иркутск муж мужид суугаа Ерөнхий консулын газраас энэхүү жуулчны автобусанд Хятадын зорчигч байгаагүй гэж мэдээллээ.

Сретенскээс Чита руу хөдөлсөн уг жуулчны автобус 60 км яваад нэгэн гүүр давж, улмаар гэнэт хяналтаа алдаж хуурай гол руу унасан. Автобусанд нийт 44 зорчигч явсан гэж ТАСС агентлагийн мэдээлсэн байна.

Оросын онцгой байдлын яамны мэдээлснээр, орон нутгийн онцгой байдлын алба 30 хүнтэй аврах баг томилж, хэсэг хүмүүсийг автобуснаас гаргасны зэрэгцээ орон нутгийн эмнэлгийн түргэн тусламжийн алба нисдэг тэргээр үйлчилжээ.

Орон нутгийн замын цагдаагийн газрын мэдээлж буйгаар тээврийн хэрэгслийн урд дугуй хагарч автобус хяналтаа алдсан байна. Прокурорын газраас ослын шалтгааныг тодруулах чиглэлээр нэмэлт мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125298423