Кенийн хөрсний гулгалтад амиа алдсан хүний тоо 72-т хүрчээ
2019-11-28 17:03:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Найробигийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чү Шиньяань\ НҮБ-аас мэдээлснээр Кенийн баруун хойд хэсэгт болсон хөрсний гулгалтад амиа алдсан хүний тоо 72-т хүрчээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах газрын сайт дахь мэдээллээс харахад, Кенийн баруун хойд бүс нутгийн Баруун Пототе мужид энэ сарын 22-нд хөрсний гулгалт болсны улмаас 72 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн орох оронгүй болжээ.

Сүүлийн хоёр өдөр Баруун Пототе мужид орж буй хур тунадасны хэмжээ багассан боловч гамшгийн бүсэд хүрэх гүүрийг өчигдөр ачааны машин нураасан нь аврах ажиллагаанд ноцтой нөлөөлсөн байна. Кенийн арми хохирогчдын байрлаж буй түр байруудад хангалт хүргэх нисдэг тэрэг илгээсэн бол Улаан загалмайн ажилтнууд хохирогчдод туслахаар аврагчидтай хамтран ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн сарын эхээр борооны улирал эхэлснээс хойш Кенийн олон газарт хүчтэй аадар орсны улмаас тус улсын хамгийн багадаа 31 мужид үер бууж, хөрсний гулгалт үүсч, дэд бүтэц эвдэрч, аврах ажилд ихээхэн саад учруулах болжээ. Албан ёсны тоо баримтаас үзвэл гамшгийн улмаас дор хаяж 120 хүн амь үрэгдэж, 18 мянган хүн дүрвэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125286069