Конгод хүчтэй аадар орсны улмаас 35 хүн амь үрэгджээ
2019-11-28 11:03:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Браззавилийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Ван Сүнюй/ Конго улсын нийслэл Киншасад энэ сарын 26-нд хүчтэй аадар бороо орсны улмаас 35 хүн амь үрэгдэв.

Киншаса мужийн засаг даргын орлогч Нерон Мебенгу, “Тухайн өдрийн өглөөний 1-9 цагийн хооронд нийслэлийн ихэнх хэсгээр хүчтэй бороо орсны улмаас 35 хүн амь үрэгдсэн. Олон тооны гэр байшин нурж, замын хөдөлгөөн зогссон. Үүнээс гадна усан хангамжийн шугам хоолой ил гарч оршин суугчид ундны усгүйдэх эрсдэл нүүрээд байна” хэмээн сэтгүүлчдэд ярилаа.

Конго улс нь бороо ихтэй, халуун, чийглэг уур амьсгалтай. Борооны улирал жил бүрийн 11 дүгээр р сараас 5 дугаар саруудад үргэлжилдэг бөгөөд үерийн ус, хөрсний гулгалт зэрэг гамшигт амархан өртдөг аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125284491