БНХАУ-ын тусламжаар Монголд барьсан хүүхдийн эмнэлэг ашиглалтад оров
2019-11-22 15:48:02 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Асхан, Жао Лэ\ Хятадын Энх тайвны хөгжлийн сангийн тусламжаар барьсан Монгол Улсын Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийг энэ сарын 21-нд ашиглалтад оруулах ёслол болов.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хятадын Энх тайвны хөгжлийн сангийн нарийн бичгийн дарга Шюй Жяньгүө нар уг ёслолд оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин, “Хятадын Энх тайвны хөгжлийн сангийн тусламжаар байгуулсан тус хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон нь Хятад Монголын хүүхдийн эмчилгээний салбарын хамтын ажиллагааг ахиулсан хэрэг болов. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэмжлэг тусламж үзүүлэхэд Хятад улс бэлэн байна” гэв.

Шюй Жяньгүө хэлэхдээ, “Хятадын Энх тайвны хөгжлийн сан нь Хятад Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж, Монгол Улсад үзүүлэх халамжийн ажлыг дэмжиж ирсэн. Манай сан Монгол Улсад байгуулсан эл хүүхдийн эмнэлгийг цаашид тогтвортой ажиллуулах ажлыг хийхэд бэлэн байна” гэжээ.

Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэг нь 50 ортой бөгөөд ёслолын үеэр Хятадын тал эмчилгээний тоног төхөөрөмж бэлэглэв.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125263335