Шинэ Зеландад нисэх онгоц сүйрч нэг нисгэгч нас баржээ
2019-11-22 15:51:14 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Веллингтоны энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лү Хуайчянь\ Шинэ Зеландын өмнөд арлын Кентербери бүс нутагт энэ сарын 21-ний үдэш нисэх онгоц сүйрсэн осол гарч, нэг нисгэгч нас баржээ.

Кентербери агаар аяллын клубын гүйцэтггэх захирал Жереми Форд хэлэхдээ, “Шинэ Зеландын өмнөд арлын Элсмер нуурын дээгүүр ээлжит сургуулилт хийж байсан нисэх онгоц сүйрч, нисгэгч нь амиа алдсан. Уг нисгэгч манай клубын гишүүн, онгоц сүйрэх үед дотор нь өөр хүн байгаагүй.

Одоогоор сүйрлийн шалтгаан тодорхойгүй. Иргэний агаарын тээврийг удирдах газар ослын шалтгааныг шалгаж байна” гэжээ.

Кентербери агаар аяллын клуб нь Шинэ Зеландын өмнөд арлын Кристчурч олон улсын нисэх онгоцны буудалд байрладаг тус улсын хамгийн том агаар аяллын клуб юм. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125263259