БНХАУ-ын ЭСЯ-ныхан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд ажиллав
2019-11-12 11:20:25 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс болон Хятадаас туслан байгуулах сангийнхан Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд очиж тэнд эмчлүүлж буй хүүхдүүдийг эргэж, хятад хүүхдүүдийн сэтгэлийн дэмийг хүргэлээ.

Элчин сайд Шин Хаймин энэ үеэр хэлэхдээ, “Хятад Монгол хоёр орон бол уул усаар холбогдсон гүн зузаан найрамдалтай ард түмэн. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа үтэр түргэн хөгжиж, салбаруудын солилцоо, хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрсэн. Хятад Улс Монгол Улсад цуврал байдлаар олон удаагийн дэмжлэг үзүүлж, Монголын иргэдэд тусалж ирлээ. Үүний нэг тод жишээ бол Хятадын талын буцалтгүй тусламжаар байгуулсан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв юм. Энэ жил бол Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тохиож буй. Энэ хүрээнд хоёр орон тэмдэглэлт олон арга хэмжээ зохион байгуулж, газар бүрд Хятад Монголын найрамдлын уур амьсгал бялхаж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол үүний нэг хэсэг болно. Энэхүү арга хэмжээ нь Хятад Монголын найрамдлыг нэн гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дарга Ц.Ганчимэг, “Хятад улсын тусламжийн хүрээнд байгуулсан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв нь одоогоор Монгол Улсад хүрээгээр хамгийн том, түвшнээр хамгийн өндөр, байгууламжийн хувьд хамгийн бүрэн бүтэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ, эрүүл мэндийн төв юм. Тус төв ашиглалтад орсноос хойш 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авсан байна. Манай төвийн бүх хүмүүс чармайн ажиллаж, Хятад найз нарынхаа сэтгэлийн илчийг тэдгээр хүүхдүүдэд хүртээж, нэн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тус хүргэхээр ажиллаж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125221252