"Бид их замаар явж байна" баримтат киног грек хэлээр үзүүлэв
2019-11-12 10:48:30 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин Грек улсад төрийн айлчлал хийж буй үеэр ХТРТ-ийн бүтээсэн тусгай сэдэвт "Бид их замаар явж байна" баримтат киноны грек хэлний хувилбарыг энэ сарын 10-наас Грекийн албаны талын хэвлэл Афина-Македонын мэдээллийн агентлагийн сайт, мэдээллийн бусад шинэ хэрэгслээр цацаж эхэллээ. Мөн ХТРТ-ийн грек хэлний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зэрэг түгээсэн байна.

Тус баримтат киногоор Хятадын эх газрын 70 жилийн өөрчлөлтийг өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ХКН Хятадын ард түмэнтэй эв санаа нэгтэй байж, тэднийг удирдан социалист хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд гаргасан амжилт, хуримтлуулсан туршлагыг бодитоор тусган харуулж, шинэ эринд Хятадын тэрбум гаруй ард иргэд сэргэн мандах замд цуцалтгүй тэмцэж буй дүр зургийг харуулжээ.

ХТРТ-ийн бүтээсэн тусгай сэдэвт энэхүү түүхэн баримтат киног БНХАУ байгуулагдсны 70 жилийн ойн өмнө анх удаа цацах үед хүмүүс талархалтайгаар хүлээн авсан юм. Тус баримтат киног одоо англи, япон, солонгос, испани, итали зэрэг 18 хэл рүү орчуулж, дэлхий даяар цацан, үзэгч олноос өндөр үнэлгээ авах болжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125220458