Йемений Хусайны зэвсэгт хүчин баруун өмнөд хэсгийн Муха хот руу довтолжээ
2019-11-08 11:30:59 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Кувейт хотын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Не Юньпэн, Ван Вэй\ Адены мэдээ: Йемений аюулгүй байдлын байгууллагын нэгэн албан тушаалтан энэ сарын 6-нд Йемений Хусайны зэвсэгт хүчин тухайн өдөр пуужин болон нисгэгчгүй онгоцоор тус улсын баруун өмнөд хэсгийн хот болох Мухаг довтолж дор хаяж 10 хүн амиа алдсан болохыг хэллээ.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэг эх сурвалжийн хэлснээр, Хусайны зэвсэгт хүчин тухайн өдрийн орой 4 баллистик пуужингаар Засгийн газрын Муха дахь цэргийн байр руу довтолсны улмаас хоёр пуужин цэргийн хүнсий агуулахыг онож, 6 цэрэг амиа алдаж, олон хүн бэртжээ. Мөн нисгэгчгүй онгоцоор хотын доторх иргэдийн байр руу довтлож хамгийн багадаа 4 хүн амиа алдсан байна.

Муха хотын иргэний ярихаар бол, Засгийн газрын цэргийн хүнсний агуулах довтолгоонд өртсөний дараа гал гарч, гал сөнөөгчид галыг унтраасан гэнэ. Муха хотын Таиз мужийн ихэнх хэсэг нь Йемэний Засгийн газрын цэргийн эзэмшилд байгаа ч уг мужийн хойд болон зүүн хэсгийн зарим газар Хусайны зэвсэгт хүчний эзэмшилд байгаа аж. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125207877