Германы аж ахуйн нэгжүүд импортын экспог өндрөөр үнэлж байна
2019-11-07 17:03:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Берлиний энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Синьхуа агентлагийн сэтгүүлч Жү Цэн, Янь Фэн\Шанхай хотод зохиогдож буй Хятадын олон улсын импортын II экспод BMW, МЕТРО, SAP, BAYER зэрэг Германы олон аж ахуйн нэгж идэвхтэй оролцож байна. Тэд импортын экспо нь оролцогч аж ахуйн нэгжүүдэд олон улсын тавцанг бүрдүүлж байна хэмээн үзэж байгаа аж.

Германы BMW группийн Хятадын салбарын гүйцэтгэх захирал Гао Лэ, “BMW групп импортын үзэсгэлэнд үргэлжлүүлэн оролцох болсондоо баяртай байна. Хятад бол BMW-гийн хамгийн том зах зээл бөгөөд импортын экспогийн хүрээнд гаргаж өгч буй энэхүү олон улсын тавцан нь манай группийн хувьд маш чухал ач холбогдолтой. Түүнчлэн импортоор дагнасан тус экспог Хятад улс зохион явуулснаараа дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлын хөгжлийг тууштай дэмжиж буйгаа харуулж байна. Өнгөрсөн 40-өөд жилд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр байсаар ирсэн. Импортын үзэсгэлэн зохиож, нээлттэй байдлаа нэмэгдүүлж буй нь бусад улс орон төдийгүй бүс нутагт шинэ боломжийг нээж өглөө” хэмээв.

МЕТРО группийн үйл ажиллагааны албаны дарга, менежментийн хорооны гишүүн Филипп Палазци, “МЕТРО групп энэ оны импортын экспод лангууны талбайгаа 2018 оныхоос 50 хувиар нэмж, 150 ам дөрвөлжин метр болголоо. Импортын анхдугаар экспо амжилттай зохиогдсон нь энэ удаагийн экспог улам тодотгож өглөө. Бид импортын II эксдод итгэлтэй байна” гэлээ.

Европын хамгийн том програм хангамжийн компани болох SAP компанийн ахлах дэд ерөнхийлөгч, Хятад дахь салбар компанийн ерөнхий менежер Ли Чян, “SAP компани экспогийн хүрээнд Хятадын Засгийн газар болон салбарынхантайгаа өргөн хүрээтэй солилцоо явуулж, компанийнхаа шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг хуваалцаж, зарим аж ахуйн нэгжүүдтэй стратегийн хамтын ажиллагааг бий болгон, Хятад-Герман төдийгүй Хятад-Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна” гэв.

BAYER группийн Хятадын салбарын захирал Жян Вэй, “Хятад улс импортын экспо зохион байгуулж буй нь дэлхийн зах зээл нээлттэй байхад чухал санаачилга болж байна. Манай групп импортын экспогийн холбооны гишүүн болсны хувьд хоёр жил дараалан идэвхтэй оролцлоо. Хятад улс дэлхийн хамгийн чухал зах зээл учраас BAYER групп Хятадын зах зээлийн хөгжлийг анхааран үзэж, Хятад улсын нээлттэй бодлогын давуутай нөхцөл, бизнесийн сайн орчныг гүйцэд ашиглан, Хятадын хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх болно” гэлээ. \ сэтгүүлч Шао Ли сурвалжилгыг хамтран бэлдэв \ 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125204979