БРИКС-ийн орнуудын хэвлэлийнхний гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн гарч байна
2019-11-01 16:55:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сан-Паулугийн 10 дугаар сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гао Чүнь-Юй \БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийнхний 3 дахь удаагийн гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн Бразилын Сан-Пауло дахь Соёлын төвд энэ сарын 30-нд нээгдэв.

БРИКС-ийн орнуудын голлох 15 хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн 100 орчим гэрэл зургийг олон нийтэд дэлгэж, БРИКС-ийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн дэвшил, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааны ололт амжилт, байгалийн өнгө төрхийг гэрэл зургаар харуулж байна.

“Гэрэлт БРИКС-Ирээдүйгээ хуваалцъя” сэдэвт үзэсгэлэнг Синьхуа агентлаг, Бразилын Санхүүгийн мэдээллийн групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд хэвлэл мэдээллийн 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Тус үзэсгэлэн удахгүй болох БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний 4 дүгээр чуулга уулзалтын чухал арга хэмжээний нэг юм.

Синьхуа агентлагийн ерөнхий редактор Хэ Пин нээлтийн үеэр хэлэхдээ, "Үзэсгэлэнд тавигдсан зургууд нь хүмүүсийн сэтгэл хөдөлгөм эгзэгтэй агшныг харуулсаны зэрэгцээ нээлттэй, хүртээмжтэй, хамтран ажиллах, хамтдаа хожих БРИКС-ийн хүсэл тэмүүллийг тусгасан байна. БРИКС-ийн орнууд нь хөгжлийн хоёр дахь "Алтан арван жил"-ийн түүхээ үргэлжлүүлэн бичиж байгаа билээ. БРИКС-ийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь харилцаа холбоо, зохицуулалтаа улам бэхжүүлж, тус байгууллагын хамтын ажиллагааны шинэ түүхийг хамтдаа түгээн, БРИКС-ийн хөгжлийн хүчтэй дуу хоолойг дэлхий даяар сонсгох болно" гэжээ.

Өмнөх хоёр үзэсгэлэн 2017 оны 6 дугаар сар, 2018 оны 7 дугаар сард Бээжин, Кейптаун хотод тус тус болж өнгөрсөн юм.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125182593