Умард Солонгос үл мэдэгдэх зэвсэг харважээ
2019-11-01 16:49:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сөүлийн 10 дугаар сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гэн Шюепэн\ Солонгосын армийн хамтарсан нэгэн штабаас өчигдөр, “Хойд Солонгосын тал орон нутгийн цагаар 16:35, 16:38 минутад Пёнган мужийн өмнө Шунчуан орчмоос үл мэдэгдэх хоёр зэвсгийг хойгийн зүүн хэсэг рүү харваж туршсан” хэмээн мэдээлжээ.

Уг зэвсгийн нислэгийн зай 370 км, нислэгийн хамгийн дээд өндөр 90 орчим км байсан байна. БНСУ, АНУ үл мэдэгдэх хөөргөгчийн загвартай холбоотой тодорхой мэдээллийг цаашид судлах бөгөөд Өмнөд Солонгосын цэргийнхэн БНАСАУ-ыг дахин харвах эсэхэд анхаарч, сонор сэрэмжтэй ажиллаж байгаа аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордноос мэдэгдэхдээ, "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын хороо мөн өдөр яаралтай хуралдаж, БНАСАУ-аас явуулж буй ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тус хойгийн аюулгүй байдлыг нягталлаа. БНАСАУ-аас явуулсан уг үйл ажиллагаанд гүнээ санаа зовниж байна" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125182541