Италичууд импортын экспогоор дамжуулан Хятад дахь зах зээлээ өргөжүүлэхийг зорьж байна
2019-10-30 17:08:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Чэнь Айпин\Италийн гадаад худалдааны зөвлөлийн Шанхайд дахь төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч Ма Шышян Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ, өнгөрсөн оны анхдугаар экспотой харьцуулахад Итали улс энэ удаагийн экспод оролцох төлөөлөгчдийн хүрээгээ тэлж, аж ахуйн нэгжүүд Хятад дахь зах зээлээ өргөжүүлэхийг хүсч байна.

Наанадаж хэлэхэд, Италийн 125 аж ахуйн нэгж экспогийн худалдааны үзэсгэлэнд оролцож, үзэсгэлэнгийн гэрээ үзэглэсэн талбай 6671 кв.метрт хүрнэ. Үүнд, Итали Хятадын сан, Итали Хятадын бизнес эрхлэгчдийн холбоо, Италийн гадаад худалдааны зөвлөлөөс Хятадын олон улсын импортын экспогийн хороотой холбогдох үзэсгэлэнгийн хэсэгт 2000 кв.метрийн талбай бүхий хэлэлцээрт гарын үсэг зурж, Италийн жижиг дунд 90 аж ахуйн нэгжийг төвлөрүүлэх бөгөөд тус талбайн хэмжээ өнгөрсөн оныхоос 700 кв.м-ээр илүү болсон.

Үзэсгэлэнд эрүүл мэнд, автомашин, техник технологи, эрчим хүч ба тогтвортой хөгжил, загварын болон тансаг зэрэглэлийн бараа, гэр ахуйн болон ухаалаг тавилгын хил дамнасан компанид оролцоно. Компаниуд Итали үйлдвэрлэлийн үнэ цэнийг харуулж, Хятад дахь зах зээлээ өргөжүүлэхийг зорих болно” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125172326