Нобелийн эдийн засгийн шагналыг гардах хүмүүсийн нэр тодров
2019-10-16 10:34:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Стокгольмын энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Сэтгүүлч Хэ Мяо\ Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академи 2019 оны Нобелийн эдийн засгийн шагналыг дэлхийн ядуурлыг бууруулах судалгааны ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эбигейл Банержи, Эстер Деверо, Майкл Крамер нарын гурван эдийн засагчид олгох болсноо энэ сарын 14-нд мэдэгджээ. Банержи 1961 онд Энэтхэгт төрсөн, одоо АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургуульд ажилладаг. Деверо 1972 онд Францад төрсөн, мөн Массачусетсийн Технологийн их сургуульд ажилладаг. Тэрээр уг шагналыг хүртсэн хамгийн залуу эдийн засагч болсон бөгөөд Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн хоёрдогч эмэгтэй болж байна. Крамер 1964 онд төрсөн, АНУ-ын Харвардын их сургуульд ажилладаг аж.

Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн байнгын нарийн бичгийн дарга Голан Ханссон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Гурван эдийн засагч нь туршилтын аргаар дэлхийн ядуурлыг бууруулах ажилд хүчин зүтгэж хувь нэмэр оруулсан учраас энэ оны эдийн засгийн шагналыг олгож байна. Тэдний судалгаа “Бидний дэлхийн ядууралтай тэмцэх үр бүтээмжийг эрс сайжруулсан” гэлээ.

Шүүгчдийн зөвлөлийн мэдэгдэлд, Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн ядуурлыг бууруулах ажил юм. Энэ оны эдийн засгийн шагналын эзэд судалгаандаа шинэ арга нэвтрүүлж, жишээлэхэд ядуурлыг бууруулах асуудлыг боловсролын орчныг сайжруулах, эрүүл мэндийн баталгаа зэрэг бодитой нарийн асуудал болгон задлан авч үзсэнтэй холбоотой гэв.

Энэ оны Нобелийн эдийн засгийн шагналыг 9 сая швед крон буюу ойролцоогоор 910 мянган ам.доллар дагалдах ба тэдгээр эдийн засагчдад хувааж олгох гэнэ. Нобелийн олон шагналаас эдийн засгийн шагналыг Альфред Нобелийн хүсэлтийн дагуу биш харин Шведийн Үндэсний банк 1968 онд санаачилж, мөнгийг нь гаргах болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125110142