АНУ 1000 орчим цэргийг Сирийн хойд нутгаас гаргана
2019-10-14 17:28:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сэтгүүлч Лю Цэнь, Лю Пиньрань\ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер энэ сарын 13-нд мэдэгдэхдээ, Сирийн хойд бүс нутагт явуулж буй Туркийн армийн ажиллагааг харгалзан Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн 1000 орчим цэргийг Сирийн хойд нутгаас гаргах тушаал буулгасан гэв.

Тэрээр мөн, “Америкийн арми аюулгүй байдлыг хангах үндсэн дээр аль болох хурдан нүүн шилжих болно. Туркийн цэргийн үйл ажиллагаа нь төлөвлөсөн газар нутгийн хэмжээнээс давж, Сирийн баруун болон өмнө бүс рүү тэлж магадгүй байна” гэжээ.

Цагаан ордон энэ сарын 6-нд Америкийн арми Туркийн талын Сирийн хойд бүсэд явуулж буй цэргийн ажиллагаанд оролцохгүй. Америкийн цэрэг холбогдох газар нутгаас гарах болно гэсэн мэдэгдлийг хийж байсан. Туркийн зэвсэгт хүчний Сирийн хойд хэсэгт явуулж байгаа “Энх тайвны ундраа” цэргийн ажиллагааны хүрээнд энэ сарын 11-нд Сирийн Кобани хотын ойролцоох байрлаж буй Америкийн арми Туркийн талын буудлагад өртсөн ч хэн нэгэн хүн шархдаагүй. Туркийн тал цэргийн ажиллагаагаа эхлүүлэх өмнө Америкийн тал хэдэн арван цэргээ Сирийн хойд бүсээс гаргасан байсан гэж АНУ-ын БХЯ-наас мэдээлсэн юм.

Сирийн ГХЯ энэ сарын 10-нд Туркийн армийн Сирид явуулж буй цэргийн ажиллагаа нь энгийн иргэдийг хохироож байна хэмээн шүүмжлээд, Сирийн тал үүний эсрэг хууль ёсны арга хэмжээ авах болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125103184