Сансарт анх алхсан сансрын нисгэгч нас барав
2019-10-12 17:09:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ Сансарт анх алхсан сансрын нисгэгч Алексей Леонов энэ сарын 11-нд 85 насандаа өвчний улмаас Москва хотноо нас баржээ.

Оросын ТАСС агентлагийн мэдээлснээс үзвэл, Леоновын туслах Наталья Филимонова, Оросын сансрын нисгэгчийн сургалтын төвийн мэдээллийн газар тухайн өдөр уг харамсалтай мэдээг баталсан юм. Түүнийг Москва хотын Холбооны цэргийн дурсгалын оршуулгын газарт аравдугаар сарын 15-нд оршуулах аж.

Леонов 1934 онд төрсөн. 1965 оны 3 дугаар сарын 18-нд Леонов сансрын аялал хийж байхдаа 12 минутын турш сансарт алхаж, сансрын алхалтыг гүйцэтгэсэн дэлхийн анхны сансрын нисгэгчээр тодорчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125096810