АНУ-аас Иракт суугаа ЭСЯ-ны ойролцоо миномётын сум дэлбэрчээ
2019-09-24 15:34:41 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Багдадын энэ сарын 26-ны цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жан Мяо/ Энэ сарын 23-ны орой Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо миномётын хоёр сум дэлбэрсэн ч дэлбэрэлтэд хүний амь эрсдэж шархдаагүй гэж Иракийн Аюулгүй байдлын нэгэн ажилтан мэдэгдэв.

Мөн хэргийн дараа тухайн бүсэд сэрэмжлүүлгийн дохио дуугарч, аюулгүй байдлыг чангатгасан байна. Дэлбэрэлт болсон газрын ойролцоох оршин суугчид нүсэр их дэлбэрэлтийн дууг сонссон болохоо хэлсэн аж.

Иракийн хамтарсан ажиллагааны командаас тус орой гаргасан мэдэгдэлд миномётын нэг сум Ногоон бүсийн задгай талбайд, нөгөө нь АНУ-аас Иракт суугаа ЭСЯ-ны ойролцоо Тигр мөрөнд дэлбэрсэн гэжээ.

Багдад хотын төв дэх Ногоон бүсэд Иракийн Засгийн газрын байгууллагууд болон АНУ, Англи улсаас Иракт суугаа ЭСЯ байрладаг аж. 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120691125033879