Вашингтонд 1 хүн үхэж, 5 хүн шархаджээ
2019-09-23 16:50:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 19-ны өдрийн цахилгаан мэдээ АНУ-ын Вашингтон хотын хойд хэсэгт энэ сарын 19-нд нэг этгээд гал нээснээс нэг эрэгтэй амиа алдаж, 5 хүн шархадсан гэж тус хотын Колумбын дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ. Вашингтоны онцгой бүсийн Цагдаагийн газрын командлагч Стюарт Эммерман хэлэхдээ, “Вашингтон хотын хойд хэсгийн нийтийн орон сууцны барилгын гадаа буудлагын хэрэг гарлаа. Таван эрэгтэй, нэг эмэгтэй нийт 6 хохирогч бүгд залуучууд байсан. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэхэд тэдний нэг нь хүнд шархадсан байсан” гэжээ.

Вашингтоны онцгой бүсийн Цагдаагийн газар олон нийтийн сүлжээгээр дамжуулан АК-47 маркийн буутай, хоёр эрэгтэй цайвар өнгийн машинд суун хэргийн газраас зугтсан тул иргэд холбогдох мэдээллээр хангахыг хүсч байна гэсэн мэдээлэл гаргасан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125028741