Дроны дайралтын улмаас Саудын Арабын газрын тосны олборлолт буурчээ
2019-09-16 17:04:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлаг Эр-Риядын энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Тү Ифань\ Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдул-Азиз Бин Салман энэ сарын 15-нд мэдэгдэхдээ, “Арамко” компанийн хоёр байгууламж саяхан дроны дайралтад өртсөнөөр Саудын Арабын нефть хангамж өдөрт 5.7 сая баррелиар буурсан. Энэ нь Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэлийн 50 орчим хувийг эзэлсэн гэжээ.

Абдул-Азиз Бин Салман мэдээллийн агентлагаар дамжуулан мэдэгдэл хийхдээ, “Дроны дайралт нь “Арамко” компанийн “Бугуег” үйлдвэр болон Хураисын газрын тосны үйлдвэрлэлд түр зуурын саатал авчирсан. Олборлолтын бууралтыг Саудын Араб одоо байгаа газрын тосны нөөцөө ашиглан хэрэглэгчдэд нөхөн олгоно.

Тус дайралт нь этан болон шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийг 50 орчим хувиар буурахад хүргэсэн байна. “Aмарко” компани одоогоор үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд шинэ ахицыг 48 цагийн дотор зарлах болно” гэлээ.

Йемен дэх Этиопын зэвсэгт хүчний төлөөлөгч Йемений Саурия хоёр өдрийн өмнө хэлэхдээ, “Этиопын зэвсэгт хүчнийхэн нар мандах үеэр 10 дроноор “Арамко” компанийн байгууламжууд руу дайрсан. Эл дайралт нь Саудын Арабын зүгээс Йемен рүү хийсэн түрэмгийлэл, эдийн засгийн хоригийн хариу үйлдэл. Цаашид Саудын Араб руу довтлох цар хүрээгээ тэлсээр байх болно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125001766