Хятадын 5 иргэн Шинэ Зеландад болсон автобусны осолд амиа алдав
2019-09-05 16:16:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Веллингтоны энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гүө Лэй, Лү Хуайчян\ Хятад улсаас Шинэ Зеландад суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр, манай улсын 5 иргэн Шинэ Зеландын Роторуад болсон автобусны осолд амиа алдаж, олон хүн бэртжээ.

Энэ сарын 4-ний өдрийн 11 цаг 19 минутад Хятадын 24 жуулчин зорчиж явсан автобус Роторуад хөрвөсөн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэхэд 3 хүн хүндээр бэртсэн байжээ. Осол гарах үед салхи бороо ихтэй байсан байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124964711