Хөл бөмбөгийн талбай руу пуужин харваснаас 5 хүн амиа алдаж 20 хүн гэмтэв
2019-08-26 16:51:24 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Иракийн хойд хэсгийн Киркук мужийн нэгэн хөл бөмбөгийн талбай руу пуужин харваснаас болж, 5 хүн амиа алдаж, аюулгүй байдлын ажилтнуудыг багтаасан 20 хүн гэмтжээ.

Мөн Киркук мужийн цагдаа Жубри хэлэхдээ, “Пуужингаар харвасны дараа терроризмын нэг зэвсэгт хүчин тосгоны нэгэн лалын сүм рүү халдсан. Иракийн аюулгүй байдлын хүчин болон Ши-Е бүлгийн иргэний зэвсэгт бүлэг уг халдлагад амжилттай цолт өгсөн” гэлээ.

2017 оны 12 дугаар сард Ирак улс терроризмд түүхэн цохилт өгсөн хэмээн зарласан хэдий ч тус улсын нутагт террорист бүлэглэлүүд оршсоор байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124922949